Тэнгэр Капитал ҮЦК нь тусгай зөвшөөрөлтэй брокер, дилерийн компани бөгөөд энэхүү аппликейшнээр дамжуулан та хөрөнгийн зах зээлд шууд, найдвартай оролцоно. Хөрөнгө оруулалтын багцаа удирдах, бодит цагийн мэдээлэл авах, арилжаа хийх бүх боломж нэг дор. Бид “Хөрөнгө оруулалтаар үнэ цэнийг бүтээнэ” зарчмаар таны хөрөнгийг өсгөх зөв шийдлийг санал болгоно.Тэнгэр Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн болон Монголын хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, өндөр өгөөж хүртэх, төр, хувийн хэвшлийн ААН-үүдийг хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах, өөрийн хөрөнгийг амжилттай удирдахад нь бүх төрлийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.
Бид “Хөрөнгө оруулалтаар үнэ цэнийг бүтээнэ” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид тулгуурласан өндөр хамгаалалт, автоматжуулсан функцууд бүхий “TengerCapital app 2.0” хувилбарыг амжилттай нэвтрүүлээд байна.
Эрхэм та тус аппликейшныг ашиглан тив, дэлхийн хаанаас ч хүссэн үедээ (24/7) арилжаанд оролцох, хөрөнгө оруулалтын багцаа хянах, өгөөжөө тооцоолох, бондын хүү төлөлтийн хуваариа харах зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой.