Энэхүү програм нь нэг удаагийн нууц үгээр хангадаг. Аппликейшнийг татаж авснаар та VISA болон 3D Secure-ээр Verified логогтой сайтууд дээр онлайн гүйлгээг найдвартай хийхдээ нэг удаагийн нууц үг/пингээ хүлээн авах боломжтой болно. Мөн тус програмыг Маубанк ХХК-ийн Интернэт Банкны системээр гүйлгээ хийхдээ нэг удаагийн нууц үгээ хүлээн авахад ашиглаж болно. Энэ нь таны цахим гүйлгээний аюулгүй байдлыг хангах нэмэлт хамгаалалтын функц юм.
Maubank Secure Token-д бүртгүүлсний дараа нэвтрэх нэр, нууц үг бүхий SMS илгээгдэх бөгөөд үүнийг гар утсан дээрх програмыг идэвхжүүлэхэд ашиглах шаардлагатай.
Аппликейшнийг идэвхжүүлсний дараа ашиглахын тулд интернет холболт шаардлагагүй болно. Аппликейшнийг хэзээ ч, хаана ч ашиглах боломжтой бөгөөд ингэснээр та аюулгүй байдлыг хадгалах болно.
Шинэчилсэн огноо
2023 оны 4-р сарын 5