Me app mongolia нь "Фиба" ХХК-ийн финтект суурилсан бүтээгдэхүүн бөгөөд манай байгууллага Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллагуудтай гэрээ байгуулна. Эдгээр байгууллагууд энэхүү аппликейшнийг харилцагч, гишүүддээ санал болгож, онлайн зээлийн үйлчилгээгээ эхлүүлж байна.. "Фиба" ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан банк санхүүгийн программ хангамж, түүний шийдэл, мэдээллийн сангийн удирдлага, төлбөрийн шийдэл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Нууцлалын бодлого
Бидний цуглуулсан хувийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, сайжруулахад ашигладаг. Энэхүү Нууцлалын бодлогод зааснаас бусад тохиолдолд бид таны мэдээллийг хэн нэгэнтэй ашиглахгүй, хуваалцахгүй. Энэхүү Нууцлалын бодлогод ашигласан нэр томъёо нь манай Нөхцөлтэй ижил утгатай бөгөөд энэхүү Нууцлалын бодлогод өөрөөр заагаагүй бол [Me app]-д хандах боломжтой.
Хадгаламжийн дэвтэрийн зээл
Зээлийн нийт дүн: 5,000,000 төгрөг хүртэл
Сарын хүү: 1.3% - 1.5%
Жилийн хувь хэмжээ: 15.6% - 18.0%
Төлбөрийн хамгийн бага ба дээд хугацаа: 3 - 12 сар
Үндсэн зээл 100,000 төгрөгтэй 90 хоногийн хугацаатай хадгаламжийн дэвтрийн зээлийн жишээ
Зээлийн хэмжээ: 100,000 төгрөг
Зээлийн эргэн төлөлт: 3 сар
Сарын хүү: 1.5% + 1000₮ (үйлчилгээний хураамж)
Сарын тэнцүү эргэн төлөлт: 35,166 төгрөг
Нийт хүү : 4500₮
Төлбөрийн нийт дүн: 105,500 төгрөг
Шинэчилсэн огноо
2025 оны 8-р сарын 28