YolApp аппликейшн нь финтек технологи болон хиймэл оюун ухааны технологид суурилсан бичил зээлийн үйлчилгээг танд хүргэх үйлчилгээ юм.
Зээлийн нөхцөл:
• Зээлийн хэмжээ: 50,000₮-1,000,000₮;
• Зээлийн хугацаа: 60-90 хоног(Та зээлийн хоногоо сунгах хүсэлт илгээснээр нэмэлт 30 хоногоор сунгах боломжтой);
• Зээлийн хүү (сарын): 3.5%-6% (Жилийн дээд хүү 72%)
• Зээл олголтын шимтгэл: 5000₮
• Барьцаа хөрөнгө шаардлагагүй.
Зээл авахад тавигдах шалгуур:
• 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн;
• Манай үйлчилгээ явуулдаг орон нутагт байнга оршин суудаг байх;
• Хугацаа хэтэрсэн зээлийн түүхгүй байх;
• Тогтмол орлоготой байх.
Хэрэглэгч болох алхам:
1. YolApp аппликейшнийг App болон Play Store-с татан авч, Шинэ хэрэглэгч бүртгүүлэх цэсний холбогдох мэдээллүүдийг үнэн зөв бөглөж баталгаажуулна.
2. Таны оруулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд үндэслэн авах боломжит зээлийн хэмжээг урьдчилсан байдлаар тооцоолж аппликейшнд харуулна.
3. Та өөрийн биеэр манай салбарт ирж зээлийн дүнгээ эцсийн байдлаар тодорхойлуулж, зээлийн эрхийн гэрээ байгуулна.
4. Гэрээ байгуулснаар та хүссэн үедээ манай аппликейшнд хандан зээл авч санхүүгийн асуудлаа шийдэх боломжтой.
Зээлийн эргэн төлөлтийн тооцооллын аргачлал:
• Зээл олголтын шимтгэлийг зээл авах үед 1 удаа авна.
• Таны авсан зээлийн үндсэн дүнг сонгосон хугацаанд тэнцүү хуваан төлөх хуваарьтай байна;
• Зээлийн хүүг зээлийн үлдэгдлээс тооцох ба зөвхөн ашигласан хоногоор тооцож авна;
• Харилцагч өөрийн хүсэлтээр зээлээ хугацаанаасаа өмнө бүрэн хаах боломжтой;
• Жишээ тооцооллыг доорх хүснэгтээс харна уу?
Жишээ тооцоолол /MNT/:
Зээлийн дүн: 300,000
Олголтын шимтгэл: 5,000
Зээлийн сарын хүү: 6%
Огноо Үндсэн зээл Хүү Төлөх дүн Зээл үлдэгдэл
Сар 1 100,000 18,000 118,000 200,000
Сар 2 100,000 12,000 112,000 100,000
Сар 3 100,000 6,000 106,000 0
Нийт дүн 300,000 36,000 336,000 0
Сарын дундаж хүү, шимтгэл хувь: 4.67%
Ёл хийморь ХХК
Yol Khiimori LLC
Шинэчилсэн огноо
2024 оны 6-р сарын 4