AR КАРТЫН ТУХАЙ
Судалгаагаар ихэнх хүний хувьд мэдээллийг өөрийн болгох арга нь олон дахин давтах байдаг. Тэгвэл мэдээллийг тотьчилон давтаж тогтоохоос илүүтэйгээр бид суралцагчдад “Бүтээлчээр сурах” арга барилыг эзэмшүүлэх буюу эртний Грек, Ромын үед уран илтгэгчдийн ашиглаж байсан “Мнемотехник” ой тогтоолт, сэтгэхүй хөгжүүлэх аргачлалыг хөрсөн дээр буулгаж бүхий л төрлийн мэдээллийг тогтоох арга зүйг боловсруулан суралцагчдад эзэмшүүлэхээр өнгөрсөн хугацаанд амжилттай ажиллалаа. Мөн уг арга дээр тулгуурлан оюуны спортын олон төрлөөр тамирчдыг бэлтгэн олон улсын 62 тэмцээнд оролцон 105 цом, 1196 медаль хүртэж гиннес, дэлхийн олон дээд амжилтыг эзэмшиж байна.
Тэгвэл бид энэхүү арга зүй дээр тулгуурлан бүтээсэн контент хичээлүүдийг дэвшилтэт технологитой хослуулан AR карт хэлбэрээр таны хүртээл болгож байна.
Та AR картаа ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүссэн үедээ суралцаж хичээл ном, ажил, амьдралдаа үр дүнг нь үзэх боломжтой боллоо.
Сурах ийм гоё!
Монголын Оюун Ухааны Академи