Хормын дотор шинэ хэлээр ярьж эхлээрэй. uTalk Classics-тай чухал ярианы үг хэллэгүүдийг сурч эхэлж, аялж байгаа газартай найзуудтай болж, өөртэй итгэлтэй болно.
Дэлхий даяар 30 гаруй сая хүмүүс uTalk-н хэл сурах энэхүү шалгарсан аргыг хэрэглэж ирсэн - 25 жилийн турш хөгжүүлж буй. Энгийн, зугаатай, шууд үр дүнтэй... Одоо таны сургалтыг улам үр дүнтэй болгохын тулд цоо шинэ, үзэмжтэй, сайжруулсан тоглоомуудтай болсон.
uTalk Classics:
• Сурах эрмэлзэл төрүүлэх - хийж байгаа зүйлдээ дуртай байх. uTalk Classics тоглоомууд нь тоглоход зугаатай, сурах эрмэлзлийг бадраахад чиглэсэн учраас та үргэлжлүүлэн сурахыг хүсэх болно.
• Баталгаатай - Танд нутгийн хүн шиг ярьж сурах боломжийг өгч, uTalk Classics-н бүх контентыг хүргэхийн тулд бид төрөлх хэлтнүүд, орчуулагчидтай ажилладаг.
• Ухаалаг - ухаалаг программ таны юунд сайныг танин (бас хаана илүү тусламж хэрэгтэйг) мэдэрч зөвхөн таны түвшинд тоглоомуудыг тааруулдаг.
• Дуудлагаа сайжруулах- яриагаа давтаж байхдаа, өөрийнхөө дууг бичиж авч, сонсож, дахин давтана. Та дуудлагаа сайжруулахын тулд хэдэн ч удаа ингэж давтаж болно.
• Дүрс зураг – шинэ хэлээ санахад дүрсээр таних аргыг хэрэглэн дүрс зургуудыг үгстэй холбон сурах нь таны тархины үйл ажиллагааг эрчимжүүлдэг.
• Бодит байдал - uTalk Classic нь есөн анхан шатны сэдэвтэй, хэрэглээний үг хэллэгүүдийг заадаг. Анхан шатны үгс, хоол унд, өнгө, тоо, биеийн хэсэг, цаг хэлэх, худалдаа хийх, улс орнууд гэх мэт.
• Авсаархан - uTalk Classics-г дэлхийн аль ч өнцөгт хэрэглэж болохоос гадна, гадаадад байхдаа утасны үнэтэй хэрэглээнээс зайлсхийн интернэтгүй орчинд ч хэрэглэж болно.
Шинэчилсэн огноо
2024 оны 1-р сарын 25