Энэхүү апп нь анхны Монгол дуу яриа боловсруулах технологийн танилцуулга болно.
Тус технологид суурилан дуу яриаг бичвэрт буулгах "Чимэгэ бичээч," бичвэрийг дуу ярианд хөрвүүлэх "Чимэгэ уншигч", монгол болон бусад гадаад хэлний хооронд дуун хөрвүүлэгч, хүн компьютерын харилцааг хялбарчлах төрөл бүрийн системүүд, түүнчлэн Монгол робот бүтээх боломжтой.
Манай судалгааны багийн үзүүлэлтээр Чимэгэ технологийн яриа таних систем нь чанартай аудио бичлэгийн хувь 96 хувийн нарийвчлалтай таньж байгааг хүний түвшинд хүрсэн гэж хэлж болох бөгөөд монгол хэлний хувьд цахим үйлдвэрлэлийн шинэ эринийг эхлүүлж байна гэж үзэж байна.
Бид энэ технологио цаашид байнга сайжруулах бөгөөд үүгээрээ Монгол түмэн аж үйлдвэрийн IV хувьсгалтай хөл нийлүүлэн хөгжих үндэс суурийг тавьж байна.
ଗତ ଅପଡେଟର ସମୟ
ମାର୍ଚ୍ଚ 21, 2023