SkillON BOOKI нь хүүхдийн унших чадвар, ойлгох чадвар, үгийн сан, төвлөрлийг хөгжүүлэхэд зориулсан сургалтын апп юм. Энэхүү апп нь унших дадал, хурдан уншлагын дасгал, нүдний хөдөлгөөн сайжруулах дасгал, үгийн сан болон ойлгоц шалгах даалгавруудыг нэг дор багтаасан.
Хүүхэд өөрийн түвшинд тохирсон эх, даалгаврыг гүйцэтгэж, унших хурд болон ахицаа хянах боломжтой. Мөн төрөл бүрийн дасгалууд нь суралцах үйл явцыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгоно.
SkillON BOOKI боломжууд:
- Унших эхүүд болон ойлгоц шалгах даалгавар
- Хурдан уншлагын дасгал
- Нүдний хөдөлгөөн, төвлөрөл хөгжүүлэх дасгал
- Үгийн сан, бичих, сонсох, дуудлагын дасгал
- Хувийн ахиц, оноо, тайлан харах боломж
- Монгол болон англи хэлний дэмжлэг
SkillON BOOKI нь хүүхдэд өдөр бүр унших дадал бий болгож, хэлний чадвараа шат дараатай хөгжүүлэхэд тусална.
BOOKI нь унших чадвар, хурд, ойлголт, үгийн санг хөгжүүлэх сургалтын апп юм.