Bolzoy бол ганц бие болон өрх толгойлсон эцэг, эхчүүдэд зориулсан танилцах апп. Хүүхэдтэй байх нь саад биш, харин таны амьдралын хамгийн чухал хэсэг. Bolzoy дээр та үүнийг ойлгож, хүндэтгэдэг хүмүүстэй танилцана.
ТАНЫ АМЬДРАЛЫГ ОЙЛГОХ ХҮМҮҮС
Bolzoy-д бүртгүүлсэн хүн бүр гэр бүл, хүүхдийн талаарх таны нөхцөлийг ойлгоно. Жинхэнэ, тогтвортой харилцаа хайж буй бусад ганц бие эцэг эхтэй холбогдоорой.
ГЭР БҮЛЭЭ ӨӨРИЙН НӨХЦӨЛӨӨР ХУВААЛЦ
• Хүүхдийн тоо, насны ангиллаа профайлдаа харуулна
• Асрамжийн хэлбэр, хамтран асрах харилцаагаа хүссэн хэмжээгээрээ хуваалцана
• Цаашид хүүхэдтэй болох хүсэлтээ илэрхийлнэ
ТАНД ТОХИРОХ ХҮНИЙГ ОЛ
• Нас, хот, гэрлэлтийн байдал, хүүхдийн тоо, насаар шүүж хайна
• Нэг хотын, ижил сонирхолтой хүмүүс эхэнд харагдана
• Таныг хэн сонирхсоныг тусдаа жагсаалтаас харна
• Сонирхсон хүнтэйгээ чатлаж эхэлнэ, харилцан сонирхвол таарал болно
ЧӨЛӨӨТЭЙ ХАРИЛЦ
• Бодит цагийн чат, бичиж байгаа эсэх, уншсан эсэх
• Дуут зурвас илгээж, дуу хоолойгоороо илүү ойр танилцана
• Шинэ зурвас, таарал, сонирхлын мэдэгдлийг цаг алдалгүй авна
АЮУЛГҮЙ, ХҮНДЭТГЭЛТЭЙ ОРЧИН
• Таныг сонирхоогүй хүн танд бичих боломжгүй
• Хүсээгүй хүнээ нэг товшилтоор блоклоно
• Зурвасууд шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагдана
• Бүртгэлээ хүссэн үедээ, бүх мэдээлэлтэйгээ хамт бүрмөсөн устгана
ХЭДХЭН МИНУТАД ЭХЭЛ
Apple, Google, Facebook эсвэл имэйлээрээ нэвтэрч, өөрийнхөө тухай хэдэн асуултад хариулаад, зургаа оруулахад л хангалттай.
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Ховд хотод.
Хайраа өөрийн хэмнэлээр ол. Bolzoy-г одоо татаарай.
Нууцлалын бодлого: https://bolzoy.mn/privacy
Single-чүүдын танилцах апп