e-ID Mongolia — Монгол Улсын иргэдэд зориулсан албан ёсны цахим иргэний үнэмлэх (eID) болон цахим гарын үсгийн апп юм. Утсаараа өөрийгөө нотолж, төрийн болон хувийн байгууллагын үйлчилгээнд аюулгүй нэвтэрч, хуулийн хүчинтэй цахим гарын үсэг зурна.
⸻ Гол боломжууд ⸻
• Аюулгүй нэвтрэлт — нэвтрэх нэр, нууц үг санах шаардлагагүй. QR код унших эсвэл push мэдэгдлээр баталгаажуулж, найдвартай тал (RP)-уудын үйлчилгээнд нэг товшилтоор нэвтэрнэ.
• Хуулийн хүчинтэй цахим гарын үсэг — баримт бичиг, гэрээ, өргөдөлд гар үсэг зурах хүсэлтийг утсан дээрээ хянаж, PIN болон биометрээр баталгаажуулна.
• Хоёр тусдаа гэрчилгээ — Нэвтрэлтийн (PIN1) ба Гарын үсгийн (PIN2) гэрчилгээ тус тусдаа хамгаалагдсан.
⸻ Аюулгүй байдал ⸻
• Threshold ECDSA-2P технологи — таны хувийн түлхүүр хэзээ ч нэг газар бүрэн нэгтгэгддэггүй; нэг хэсэг нь зөвхөн таны утсанд хадгалагдана.
• Биометр хамгаалалт (хурууны хээ / царай таних) төхөөрөмжийн түвшинд хэрэгжинэ.
• PIN код хэзээ ч ил хадгалагддаггүй — зөвхөн буцаах боломжгүй хэш утга (PBKDF2-SHA256) хадгалагдана.
• Гарын үсэг зурах хүсэлт бүрд тусдаа зөвшөөрөл шаардана.
⸻ Хэн ашиглах вэ ⸻
Уг апп нь Монгол Улсын хүчинтэй иргэний үнэмлэхтэй иргэдэд зориулагдсан. Бүртгүүлэхэд иргэний үнэмлэгийн баталгаажуулалт (KYC) шаардлагатай.
Хөгжүүлэгч: Gerege Systems ХХК
Холбоо барих: support@eidmongolia.mn
Нууцлалын бодлого: https://eidmongolia.mn/privacy/eidmongolia
Цахим иргэний үнэмлэх — найдвартай нэвтрэлт ба хуулийн хүчинтэй э-гарын үсэг.