Free Fire-н DJ Alok-н бүрэн танилцуулга

Free Fire нь өөрийн өвөрмөц шинж чанар, чадвар, бүр түүхтэй дүрүүдийг санал болгодог. Энэхүү заавар нь бодит ертөнц дэх Бразилын ижил нэртэй DJ-д үндэслэсэн DJ Alok-н тухай бүгдийг өгүүлнэ. Та бүрэн багаар тулаанд орох гэж байгаа бол шаардлагатай үе бүрд хөгжмийн хүчийг ашиглан нөхдөө дэмжиж, эдгээдэг тул Alok гайхалтай дүр байх болно. DJ Alok-н Free Fire дахь хэв маяг танд таалагдах болно.

DJ Alok-н тухай бүх зүйл

DJ Alok бол Бразилын хөгжмийн ертөнцийн нэр алдартай гишүүн, бодит ертөнц дэх DJ Alok-н Free Fire дахь хувилбар юм.
Тэрээр "хөгжим, тоглолтоор дамжуулан эерэг өөрчлөлтийг авчирдаг" шигээ тус тоглоомын ертөнцөд "хөгжмийн эдгээх хүч чадлыг харуулдаг". Түүний тоглолт бусдын "дотоод оршихуйд хүрдэг" "өвөрмөц эрчим, сүнс сүлдтэй байдаг" тул тэрээр Free Fire-н арал дээр хаалттай тоглолт хийхээр үзэглэжээ.

DJ Alok-н чадвар

DJ Alok-н Хэмнэл эхлүүлэх чадвар нь таван метрийн голчтой аурагийн талбар үүсгэдэг бөгөөд идэвхтэй байх үед нь дундуур нь алхаж гарсан багийн тань аль ч гишүүний хөдөлгөөний хурд түр хугацаанд нэмэгддэг. Энэхүү аура нь мөн тэдний амссан аливаа хохирлыг 10 секундийн турш секундэд 5 HP хурдтай нөхдөг.
Харамсалтай нь аурагийн үр нөлөө ар араасаа давхарлан нэмэгддэггүй тул багийн гишүүн байнга аурагаас гарч, орох замаар хурдаа үлэмж нэмэгдүүлэх боломжгүй юм. Гэсэн хэдий ч багийнхаа гишүүн бүрд эергээр нөлөөлдөг дэмжих талбарыг бий болгох боломжтой байх нь ямар ч Free Fall-н дүрийн хувьд эзэмшвэл зохих хүчтэй чадвар юм.

Үдэшлэгийн ремикс

Alok-н амьд үлдэх тусгай чадварыг Үдэшлэгийн ремикс гэж нэрлэдэг. Та Хэмнэл эхлүүлэх чадвараар аурагийн талбар үүсгэх боломжтой хэвээр байх ч одоо уг аураг идэвхтэй байх үед Alok ийш тийш хөдлөхөд ард нь хөгжмийн ноотнууд гарч ирнэ. Багийн гишүүн нь ард нь гүйж яваад аурад орж чадаагүй бол хөгжмийн ноотыг цуглуулснаар ялгаагүй үр нөлөөг нь хүртэнэ. Энэ бол гарцаагүй хөгжмийн эдгээх хүч юм!

DJ Alok-р тоглох шилдэг стратеги

DJ Alok нь олон тоглогчтой тулаанд тоглосон ч бай, Free Fire-н бусад горимын аль нэгийг тоглосон ч бай багт түшиглэсэн тоглолтод зориулагдсан нь ойлгомжтой юм. Хэрэв танай өрсөлдөгчийн багийн хэн нэгэн DJ Alok-р тоглож байвал та үсрэлтээс эхлээд асар их сул талтай нөхцөл байдалд тоглох болно.
Хэмнэл эхлүүлэх болон Үдэшлэгийн ремикс нь хоёул тоглолтын туршид үнэлшгүй чадвар юм. Эхэндээ та багийнхныхаа сайн олз цуглуулах хурдыг нэмэгдүүлэх боломжтой. Тоглолтын төгсгөлд таны амь нөхөх үр нөлөө нь ялгуусан ялалт байгуулах уу эсвэл гутамшигтайгаар үндсэн цэс рүү буцах уу гэдгийг шийдэх боломжтой. Хэрэв та найзтайгаа тоглож байгаа бол шилдэг хит дуу мэт тоглохын тулд DJ Alok-г багтаа аваарай.
Free Fire x NARUTO SHIPPUDEN
Garena International I
Апп доторх худалдан авалт
4.2
125 сая шүүмж
1 тэрбум+
Таталтууд
Контентын үнэлгээ
17+ насанд хүрэгчдэд зориулсан