Brawl Stars-н хамгийн шилдэг домогт дүрүүд

Гаднаа өхөөрдөм харагддаг ч, Brawl Stars нь тун их сорилттой тоглоом бөгөөд дүрийн сонголт нь Showdown эхлэхэд ялах, ялагдахыг шийдэх гол хүчин зүйл болж болно. Хэрэв та өөрийгөө зарим илүү хэцүү дүрээр тоглоход бэлэн байна гэж бодож байвал энэ хөтөч танд таван гайхалтай сонголтын талаар санаа оноо өгөх болно.
Эдгээр Brawler тус бүр довтолгооны хүчирхэг зэвсэглэлийн сан болон тоглолтыг өөрчлөх супер хөдөлгөөнтэй. Тэдэнд аргалах шаардлагатай зарим сул тал байдаг боловч тэд энэ тоглоомын хамгийн шилдэг Brawler-уудын эгнээнд багтах боломжтой. Энэ таван Brawler-н нэгийг сонгох нь таныг Brawl Stars-н идэш тэжээлийн хэлхээний оргилд хүргэхэд шаардлагатай түлхэц өгч болно.

Crow (алуурчин)

Crow нь домогт Brawler бөгөөд өрсөлдөгчийнхөө эдгэрэх чадварыг бууруулах замаар яваандаа хорны хохирол учруулдаг чадвар нь түүнийг Эрдэнэс шүүрэх болон Showdown тоглолтын гайхалтай сонголт болгодог. Бусад алуурчнаас илт бага амьтай тул Crow-г тулаанд авч орох нь эрсдэлтэй байж болно. Гэхдээ шалмаг хөдөлгөөн нь дайснуудаас хурдан зугтахад нь тусалдаг. Бусадтай халз тулж л болохгүй. Сайнаар дуусахгүй.

Surge (хохирол учруулагч)

Surge нь хохирол учруулагч бөгөөд супер чадварын довтолгоогоо хийх үед нь түүнийг амьд байлгаж чадах хамтрагчтай хамгийн сайн хосолдог. Супер чадвараа 3 удаа идэвхжүүлэхдээ амьд үлдэж чадвал хурд, довтлох зай нь өсөж, ердийн довтолгооны тэсрэлтийн тоо нь 2-оос 6 болон нэмэгдэж, хүч чадлын бүрэлбаа болж хувирдаг. Энэ бүх өсөлт Surge-г үхвэл тэгээс эхлэх тул түүгээр тоглохдоо амьд байлгаарай.

Leon (алуурчин)

Leon-ы довтлох хүч ойрын зайд өсдөг боловч амь, хамгаалалт нь ихэд дутагдалтай тул түүнийг хялбархан арчигдах эрсдэлд оруулдаг. Гэхдээ супер чадвар нь богино хугацаанд эсвэл довтлох хүртэл нь түүнийг дайснуудад харагдахгүй болгож, энэ эрсдэлийг арилгадаг. Супер чадварыг нь ашиглаж, ойртож очоод, дайсныг мэсээр нүүр нүдгүй балбавал Leon тэднийг түргэн устгах болно.

Draco (танк)

Луу хөлөглөгч ч, рок од ч болдог Draco буй байгаагаараа ихэд гангардаг бөгөөд энэхүү урам зориг нь гал гарсан тулааны үеэр бусдыгаа байлдан дагуулдаг. Итгэлт луугаа хөлөглөж, ойролцоох дайснуудыг галаар ниргэдэг супер чадвар нь магадгүй тоглоомын хамгийн шилдэг супер чадваруудын нэг юм. Луу хөлөглөсөн үедээ хурд нь нэмэгддэг тул Draco Brawl Stars-н хөдөлгөөн сайтай танкнуудын нэг болдог.

Cordelius (алуурчин)

Cordelius бол тус тоглоомын өвөрмөц, хамгийн шилдэг Brawler-уудын нэг юм. Тоглоом дахь намтраас нь үзэхэд мөөгөнд нугасгүй дуртай бөгөөд энэ дур нь түүнийг Brawl Stars-н тулааны талбарт гаргах зугаатай дүр болгодог. Түүний мөөгний стандарт довтолгоо багагүй хохирлыг маш хурдан учруулдаг бол супер чадвар нь түүнд нэг өрсөлдөгчөө өөрийн тодорхой давуу талтай байдаг Сүүдрийн оронд аваачих боломж өгдөг.
Brawl Stars
Supercell
Апп доторх худалдан авалт
4.2
25.2 сая шүүмж
100 сая+
Таталтууд
Контентын үнэлгээ
10+ настай бүх насныханд