Самсара бол Марк Магидсон продюсерлэж, Рон Фрикэ найруулж, 2011 онд бүтээсэн, үггүй баримтат кино юм. Тус киноны зургийг дэлхийн 25 оронд авснаараа онцлогтой. 70мм-ийн хальсан форматаар зураг авч дижитал форматаар гаргажээ. 2011 оны Торонтогийн олон улсын кино наадамд оролцож анх үзэгчдэд хүрсэн тус кино 2012 оны 8 дугаар сард хязгаарлагдмал хүрээнд дэлгэцнээ гарч байсан байна.