Анх 2012 онд алслагдсан дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Япон Улсын „АМДА Интернейшнл” Олон Улсын Төрийн Бус Байгууллагын Ерөнхийлөгч Шигерү Суг анами эмчийн дэмжлэг, туслалцаатайгаар байгуулагдсан.
2400 м кв эдэлбэр газартай, 960 м кв талбай бүхий 3 давхар эмнэлгийн зориулалтын өөрийн байртай. Дотор, хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Амбулатори, өдрийн эмчилгээ, 20 ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай. 4 эмч, 4 үндсэн сувилагч, 2 гэрээт сувилагч, 2 тогооч, 2 үйлчлэгч, 2 туслах ажилтантай.
Тэргүүлэх зэрэгтэй эмч- 1, тэргүүлэх зэрэгтэй сувилагч – 1, ахлах зэрэгтэй сувилагч -2 ажилла даг. Их эмч, сувилагч нар нь Дүүргийн Нэгдсэн Эмнэлэг, Өрхийн Эрүүл Мэндийн Төв, Сумын Эрүүл Мэ ндийн Төв-д ажиллаж байсан туршлагатай эмнэлгийн мэргэжилтэнүүд юм.
Ostatnia aktualizacja
3 lip 2023