File Manager + нь Android төхөөрөмжид зориулсан хялбар бөгөөд хүчирхэг файл судлаач юм. Энэ нь үнэ төлбөргүй, хурдан бөгөөд бүрэн боломжуудтай. Энгийн UI учраас хэрэглэхэд тун хялбар. Та өөрийн төхөөрөмж, NAS(Сүлжээнд хавсаргасан санах ой) болон үүл хадгалах сангуудыг хялбархан удирдах боломжтой. Нэмж дурдахад та апп-ыг нээсний дараа л төхөөрөмж дээрээ хэдэн файл, програм байгааг олж мэдэх боломжтой.
Энэ нь медиа болон apk гэх мэт төрөл бүрийн файлын форматын файлын менежментийн үйлдэл бүрийг (нээх, хайх, лавлах удирдах, хуулах, буулгах, тайрах, устгах, нэрийг өөрчлөх, шахах, задлах, шилжүүлэх, татаж авах, хавчуурга болон цэгцлэх) дэмждэг.
File Manager Plus-ийн үндсэн байршил, функцууд дараах байдалтай байна.
• Үндсэн хадгалах сан / SD карт / USB OTG : Та дотоод болон гадаад санах ойн бүх файл, фолдерыг удирдах боломжтой.
• Татаж авах / Шинэ файл / Зураг / Аудио / Видео / Баримт бичиг : Таны файл, хавтсыг төрөл, шинж чанараар нь автоматаар ангилах бөгөөд ингэснээр та хайж буй зүйлээ хялбархан олох боломжтой.
• Аппликейшн: Та өөрийн дотоод төхөөрөмж дээр суулгасан бүх програмыг харж удирдах боломжтой.
• Cloud / Remote : Та үүлэн сан болон NAS болон FTP сервер зэрэг алсаас/хуваалцсан санд хандах боломжтой. (Үүлэн санах ой: Google Drive™, OneDrive, Dropbox, Box болон Yandex)
• Компьютерээс хандах: Та FTP(Файл Дамжуулах Протокол) ашиглан PC-ээс өөрийн андройд төхөөрөмжийн санд хандах боломжтой.
• Хадгалалтын шинжилгээ : Та хэрэгцээгүй файлуудыг цэвэрлэхийн тулд локал хадгалалтанд дүн шинжилгээ хийх боломжтой. Та ямар файл, програм хамгийн их зай эзэлдэгийг мэдэх боломжтой.
• Дотоод зураг харагч / Дотоод хөгжим тоглуулагч/ Дотоод текст засварлагч : Та илүү хурдан бөгөөд илүү сайн ажиллахын тулд суулгасан хэрэгслүүдийг ашиглахаар сонгож болно.
Шинэчилсэн огноо
2022 оны 11-р сарын 30