Crowdsource

4.1
15.6 мянга шүүмж
1 сая+
Таталтууд
Контентын үнэлгээ
Өсвөр насныхан
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг
Дэлгэцээс дарсан зураг

Энэ аппын тухай

Томоохон нөлөө авчрах хөгжилтэй бөгөөд хялбар асуултуудад хариулаарай! Ингэх явцдаа түвшин ахиж, тэмдгийн түгжээг тайлж, амжилттай даалгавар гүйцэтгэлээ хуваалцаарай! Таны сайн дурын хувь нэмэр Google-н бүтээгдэхүүнүүдийг таны амьдарч буй газарт илүү сайжруулна. Google Туслахад утгыг илүү сайн ойлгохыг зааж, өөрийн хэлээрх Google Орчуулагчийн орчуулгыг сайжруулж, Google Зурагт объект танихад туслаарай. Эдгээр нь таны Google-г орон нутаг болон дэлхий дахины аль алинд нь сайжруулахад оруулж болох тогтмол өсөн нэмэгдэж буй олон төрлийн хувь нэмрийн цөөн хэдэн жишээ юм.



Google-н хувь нэмэр оруулагчдын нийгэмлэгт нэгдэхийн тулд эдгээр ажлын заримыг туршина уу:



Зураг харьцуулах: Аль зураг танд илүү таалагдаж буйг бидэнд хэлнэ үү.

Гар бичмэл баталгаажуулах: Гар бичмэл таны харж буй тексттэй таарч буй эсэхийг бидэнд хэлнэ үү.

Гар бичмэл унших: Гар бичмэлийн юу хэлж буйг таньж чадаж буй эсэхээ бидэнд хэлнэ үү.

Гар бичмэл харьцуулах: Сонголтоо хийхийн тулд гар бичмэлийн хоёр загварыг харьцуулна уу.

Цэг баталгаажуулах: Төв цэг нь субъект дээр буй эсэхийг баталгаажуулна уу.

Хоол хүнс харьцуулах: Хоол хүнсний хоёр зургийн шинж чанарыг харьцуулна уу.

Аудио хандивлах: Хэл ярианы технологийг сайжруулахын тулд дуу хоолойгоо бичнэ үү.

Хоол хүнсний баримт: Хоол хүнс тодорхой шинж чанартай эсэхийг бидэнд хэлнэ үү.

Хоол хүнс шошгологч: Зураг дээр ямар хоол хүнс буйг бидэнд хэлнэ үү.

Утга зүйн ижил төстэй байдал: Хоёр хэллэг ижил утгатай эсэхийг дүгнэнэ үү.

Графикийн ойлгогдох байдал: График ойлгогдохуйц бөгөөд найдвартай эсэхийг дүгнэнэ үү.

Гулсуулан бичих: Харж буй текстээ бичихийн тулд гар дээр хуруунуудаа гулсуулна уу.

Аудио баталгаажуулах: Богино хэмжээний аудио клип сонсож, дуудлага нь таны хэлээр төрөлхийн мэт сонсогдож буй эсэхийг тодорхойлно уу.

Зургийн тайлбар: Хэл ярианы технологийг сайжруулахын тулд танд үзүүлсэн зургийг тайлбарлангаа дуу хоолойгоо бичнэ үү.

Зургийн шошго баталгаажуулах: Зургуудыг зөв шошголсон эсэхийг бидэнд хэлнэ үү.

Зураг авах: Амьдардаг газрынхаа зургуудыг цуглуулж, хуваалцана уу.

Орчуулга: Хэллэг, үгсийг өөр өөр хэл рүү орчуулна уу.

Орчуулга баталгаажуулах: Зөв орчуулсан хэллэгийг сонгоно уу.

Гар бичмэл таних: Гар бичмэлийг хараад харсан текстээ бичнэ үү.

Илэрхийлэх утгын үнэлгээ: Таны хэлээрх өгүүлбэр эерэг, сөрөг эсвэл аль нь ч биш эсэхийг шийднэ үү.

Ухаалаг камер (Android Lollipop 5.0+ шаардлагатай): Камераа объект руу чиглүүлж, юу болохыг нь тааж чадах эсэхийг харна уу.



Та хариулт илгээх бүрдээ Google-н бүтээгдэхүүнүүдийг ирэх жилүүдэд илүү бүгдийг хамарсан болгоно. Та мөн тусалсныхаа төлөө хөнгөлөлтийн урамшуулал авна. Үүнд орон нутгийн уулзалт дээр бусад хувь нэмэр оруулагчтай холбогдох, Google-н ажилчид, бусад хувь нэмэр оруулагчтай онлайнаар хийх Hangouts-н тусгай урилга хүлээн авах, Google Crowdsource-н сошиал сувгууд дээр онцлуулах зэрэг багтана. Галт тэргэнд, автобусны зогсоол дээр эсвэл дараалалд хүлээж буй эсэхээсээ үл хамааран орон нутгийн нийгэмлэгтээ зориулж Google-г сайжруулахад цаг гаргаарай.
Шинэчилсэн огноо
2024 оны 5-р сарын 14

Өгөгдлийн аюулгүй байдал

Аюулгүй байдал нь хөгжүүлэгчид таны өгөгдлийг хэрхэн цуглуулж, хуваалцдаг болохыг ойлгохоос эхэлнэ. Өгөгдлийн нууцлал болон аюулгүй байдлын практик нь таны хэрэглээ, бүс нутаг болон наснаас хамаарч харилцан адилгүй байж болно. Хөгжүүлэгч энэ мэдээллийг өгсөн бөгөөд үүнийг цаг хугацааны явцад шинэчилж болно.
Энэ апп эдгээр өгөгдлийн төрлийг гуравдагч талтай хуваалцаж магадгүй
Хувийн мэдээлэл
Энэ апп эдгээр төрлийн өгөгдлийг цуглуулж магадгүй
Байршил, Хувийн мэдээлэл болон өөр 5
Өгөгдлийг дамжуулах явцад шифрлэдэг
Та өгөгдөл устгах хүсэлт тавих боломжтой

Үнэлгээ, сэтгэгдэл

4.0
15.1 мянга шүүмж
Google хэрэглэгч
2020 оны хоёрдугаар сарын 23
Юу хийхэд зориулагдсан нь тодорхой биш
Энэ танд нэмэр болсон уу?

Шинэ юм юу байна

Шинэ бөгөөд хөгжилтэй зургийн ажил: Зураг харьцуулах!